Нууцлалын бодлого
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Google бүртгэлийн нэр, имэйл хаяг. Таны бөглөсөн мэдээлэл: овог нэр, сургууль, анги, нас, утас, GitHub хэрэглэгчийн нэр, чадвар, эцэг эх/асран хамгаалагчийн нэр, утас, зөвшөөрөл. Багийн асуултын хариултууд.
Юунд ашигладаг вэ
Зөвхөн Орхон Хакатонд баг бүртгэх, оролцогчдыг шалгаруулах, оролцогч болон эцэг эхтэй арга хэмжээний талаар холбогдоход ашиглана.
Хэн хардаг вэ
Зөвхөн Орхон Хакатоны зохион байгуулагчид болон шүүгчид. Мэдээллийг худалдахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Зөвхөн багийн нэр нүүр хуудсанд нийтэд харагдана.
Хаана, хэр удаан хадгалдаг вэ
Cloudflare-ийн мэдээллийн санд хадгална. Арга хэмжээ дууссанаас хойш 6 сарын дотор устгана.
Мэдээллээ устгуулах
Мэдээллээ устгуулах эсвэл асуулт байвал ariuntuguldur3@gmail.com хаягаар холбогдоно уу.
Нүүр хуудасны зураг
"Fraternity monument Erdenet" · Henri de Solages · CC BY-SA 3.0